Categories
мэдээ улс-төр

“Ардчилсан хувьсгал 25- бүтээн байгуулалт” гэрэл зургийн үзэсгэлэн гарлаа

Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн хүрээнд “Ардчилсан хувьсгал 25 бүтээн байгуулалт” гэрэл зургийн үзэсгэлэн Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөө цогцолбор баганат танхимд өнөөдөр боллоо.

Гэрэл зургийн үзэсгэлэнгийн талаар АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр хэлэхдээ Энэ 25 жилийн хугацаанд Монгол Улсын өөрчлөлтийг гэрэл зургаар харьцуулж харуулахыг оролдсон. Өнгөрсөн хугацаанд хийж бүтээсэн ажил нэлээд их. 2012-2015 оны хугацаанд Чингис бондын хөрөнгөөр маш олон бүтээн байгуулалт явагдсан нь энэхүү гэрэл зургийн үзэсгэлэнгийн дийлэнх хэсгийг эзэлж байна. Тухайлбал гудамж төслийг хүн бүр мэднэ, найман хувийн зээлийн хүрээнд олон хороолол боссон. Мөн ТҮЦ машиныг нэвтрүүлж, 46 үйлчилгээг энэ машинаас авдаг болсон. 2566 км зам тавьсан нь өмнөх 15 жилийн хугацаанд тавьсан замаас гурав дахин илүү байгаа юм.” гэсэн юм.

Энэ өдрүүдэд Ардчилсан хувьсгалын 25 жил, Ардчилсан нам байгуулагдсаны 15 жилийн ой тохиож буй билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм

“Ардчилсан хувьсгал 25-Бүтээн байгуулалт” гэрэл зургийн үзэсгэлэнг нээв

Өнөөдөр Ардчилсан нам үүсэн байгуулагдсаны баярын өдөр тохиож байна. Өдгөөгөөс 15 жилийн өмнө буюу 2000 оны арванхоёрдугаар сарын 6-нд ардчиллын төлөөх таван нам нэгдэж Ардчилсан намыг байгуулж байсан түүхтэй. Баярын энэ өдрийн хүрээнд Төрийн ордны Баганат танхимд “Ардчилсан хувьсгал 25-Бүтээн байгуулалт” гэрэл зургийн үзэсгэлэнг нээв. Үзэсгэлэнг нээж Ардчилсан намын дарга З.Энхболд, “Энэ жилийн намын баярыг бүтээн байгуулалтаараа тэмдэглэхээр болсон. Өчигдөр Увс аймгийн Улаангом хотод Гудамж төслийн ажлыг хүлээж авлаа. Баруун гурван аймгийн бензиний үнийг Улаанбаатар хотынхтой яг ижил болголоо. Баруун, зүүн талаар орж ирдэг татварын зохицуулалтыг Улаанбаатарынхаас бага болгосон учир бензиний үнэ буурч байна. Ирэх бямба гаригт Архангай аймгийн “Гудамж” төслийг хүлээж авна. Солонготын давааны замын ажлыг хүлээж авна. Өнөөдөр та бидний үзэж байгаа фото зургаар сүүлийн 25 жилийн хугацаанд юу хийж бүтээв гэдгийг харуулж байна” гэв.

Гэрэл зургийн үзэсгэлэнд Ардчилсан хувьсгалаас хойшхи Монгол оронд өрнөсөн бүтээн байгуулалт, өөрчлөлт шинэчлэлт болоод Ардчилсан засаглалын үед хийж бүтээсэн, өнгө төрхөө өөрчилсөн, ажлуудыг өмнөхтэй нь харьцуулсан байдлаар дэлгэн танилцуулж байгаа юм. Энэхүү гэрэл зургийн үзэсгэлэн энэ сарын 10-ныг хүртэл үргэлжлэх ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *