Сэжигтэн 42 настай Дэвид Депапе гэгч нь хатагтай Нэнси Пелоситой уулзуулахыг шаардсан байна. Тухайн үед Нэнси Пелоси нь Вашингтон хотноо ажлаар явж байсан бөгөөд нөхрөө сахихаар Сан-Францискод эргэж иржээ. Халдлага үйлдсэн этгээд ариун цэврийн өрөө орох үеэр Пол Пелоси911 дугаарт тусламж дуудаж амжсан аж.
Ирэхсарын 8-нд болох парламентын сонгуулийн өмнө топ улстөрчийн гэрт халдлага гарсан нь олон хүний санааг зовоож байна. Улмаар сонгуулийн үеэр ямарваа халдлага гарахаас сэргийлэн санал хураах ажилчид болон улстөрчдийг хамгаалахын тулд хууль хүчнийхэн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллахыг Засгийн газраас үүрэгджээ. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден энэ талаар мэдээлэхдээ, улс төрийн нөхцөл байдал хүчирхийллийг өдөөж байна гэв.
Нэнси Пелоси бол АНУ-ын хүчирхэг улстөрчдийн нэг юм. Тэрбээр 2021 онд дөрөв дэх удаагаа Төлөөлөгчийн танхимын даргаар улиран сонгогджээ. Өдгөө Ардчилсан намын сонгуулийн компанит ажилд оролцож байгаа ажээ. Түүний нөхөр нь хөрөнгө оруулалтын фирмийг үүсгэн байгуулагч, тэрбумтан юм. Тэд 1963 онд гэрлэсэн бөгөөд таван хүүхэдтэй аж.