Categories
мэдээ нийгэм

АНУ-ын ЭСЯ Монголын шүүхийг ажиглана гэв

“Саусгоби Сэндс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Жастин Капла, санхүүгийн ерөнхий менежер Хиларион Кажуком, Кристобэл Дэвид нарыг шүүх хурал өчигдөр шийдвэрээ гаргаж, тэдэнд 5.6-10 жилийн ял оноосон билээ. Тэгвэл шүүхийн шийдвэртэй холбогдуулан Монгол Улсад суугаа АНУ-ын ЭСЯ-наас мэдэгдэл гаргасан байна. Мэдэгдэлд “2015 оны 1 сарын 30-ны өдөр Монгол Улсын шүүх бүрэлдэхүүн АНУ-ын иргэн Жастин Каплаг татвараас зайлсхийсэн хэрэгт буруутгалаа.

АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Пайпэр Кэмбэлл болон ЭСЯ-ны хэд хэдэн албан хаагчид шүүх хуралд оролцсон ба шүүх хурлын үеэр орчуулгатай холбоотой асуудал үүсэж байсныг ажигласан. Энэ асуудлаас улбаалан шүүгдэгчид шүүх хурлын үеэр орчуулгыг ойлгохгүй байгаагаа мэдэгдэж, өөрсдийгөө ч мөн ойлгуулж чадахгүй байгаагаа илэрхийлсэн. Ноён Каплагийн хэрэг гурван жил орчим үргэлжиллээ. Шүүх хурлын товыг олон дахин хойшлуулсан, хилийн хориг тавьсан зэрэг нь ноён Каплад ихээхэн бэрхшээлүүдийг дагуулсан.

Ерөнхий сайдын Эдийн засгийн зөвлөх О. Чулуунбат Монголын хэвлэл мэдээллээр саяхан хэлэхдээ, бизнесийн асуудлаарх маргаанд компани нь холбогдсон гаднын удирдах албан тушаалтнуудыг шүүн таслах, тэдэнд хилээр гарах хориг тавих нь Монгол Улсад орж ирэх гаднын шууд хөрөнгө оруулалтад мэдэгдэхүйц хөнөөлтэй тухай олон улсын хөрөнгө оруулагчдын хэлсэн санааг давтан илэрхийлсэн.

Монгол Улсын эрх барих байгууллагууд өөрийнх нь үндсэн эрхийг зөрчиж байгаа талаарх нэхэмжлэлийг нь НҮБ-ын Хүний эрхийн комисс нягталж үзэхээр хүлээн авсан гэдгийг ноён Каплагийн хуульчдын баг бидэнд мэдэгдсэн. Бид үйл явцыг цаашид анхааралтай ажигласаар байх болно” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *