Categories
мэдээ улс-төр

АНУ-ын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон Монгол Улсад ирэв

Өчигдөр АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын Аюулгүй байдлын зөвлөх, Элчин сайд Жон Болтон манай улсад айлчлан ирсэн байна.

Харин өнөө өглөө Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Элчин сайд Жон Болтоныг хүлээн авч уулзалт хийжээ. Энэ талаар Ноён Жон Болтон өөрийн твиттер хуудастаа “Улаанбаатарт хүрэлцэн ирсэндээ баяртай байгаагаа илэрхийлж, албаны хүмүүстэй хийх уулзалтаас Монгол Улс дахь эдийн засаг, аюулгүй байдлын хүрээн дэх дэмжлэг, нөөц боломжоо нэмэгдүүлэх хүлээлттэй байгаа” хэмээн бичжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *