Categories
гадаад мэдээ

АНУ-ын AA+ хэвээр үлдэв

Олон улсын үнэлгээний “S&P” агентлаг АНУ-ын зээлжих зэрэглэлийг АА+ түвшинд баталгаажууллаа. АНУ-ын Засгийн газар төсвийн зарцуулалтын асуудлаар улс төрийн түвшинд маргаантай байгаа ч нөгөө талаас эдийн засаг нь төрөлжсөн, уян хатан чанартай байгаа нь үнэлгээнд эергээр нөлөөлснийг “S&P”-ийн шинжээчид онцолж байна. Мөн ирэх хоёр жилийн хугацаанд эерэг болон сөрөг хүчин зүйлс тэнцвэртэй байх хүлээлттэй байгааг тайландаа дурджээ. Үүнээс гадна “S&P” агентлагийн шинжээчид АНУ-ыг урт хугацааны санхүүгийн асуудлуудаа шийдвэрлэх шаардлагатайг онцолжээ. “Хэрэв ингэж чадахгүй бол үнэлгээг бууруулах эрсдэлтэй” болохыг анхааруулсан байна. Тус агентлаг энэ жил АНУ-ын эдийн засгийн өсөлтийг ойролцоогоор гурван хувь, 2019 онд 2.5 хувиар өснө гэж таамаглаж байгаа аж.

Энэхүү мэдэгдлийн дараа АНУ-ын 10 жилийн хугацаатай бондын өгөөж 2.88 орчим хувьд хэвээр хадгалагдсан бол ам.долларын ханш голлох валютуудын эсрэг чангарсан байна. “S&P” агентлаг 2011 оноос хойш АНУ-ын зээлжих зэрэглэлийг АА+ нэмэх түвшинд баталгаажуулж байгаа ажээ. Харин “Moody’s” болон “Fitch” агентлаг ААА+ буюу хамгийн дээд түвшинд хадгалж байгаа юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *