Categories
гадаад мэдээ

АНУ-д нас барагсдын тоо 300 мянгад хүрлээ

АНУ-д нэг өдөрт коронавируст халдварын улмаас 2989 хүн нас барснаар нийт нас барагсдын тоо 300 мянга давлаа. Харин дэлхий даяар нийт 1,6 хүн нас бараад байгаа ба АНУ-ын араас Бразил, Энэтхэг улсуудад зуун мянгаас олон хүн нас бараад байна.

Дэлхийн 166 улсад нэг өдөрт 697 мянган халдварын тохиолдол бүртгэгдсэн ба нийт 71,4 сая хүн халдвар аваад байна.

Нэг өдөрт хамгийн олон хүн нас барсан улс:

  1. АНУ – 2,989
  2. Итали – 761
  3. Мексик – 671
  4. Бразил – 652
  5. ОХУ – 613
  6. Герман – 587
  7. Польш – 544
  8. Энэтхэг – 440
  9. Их Британи – 424
  10. Франц – 412

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *