Засгийн газрын 2018 оны арван нэгдүгээр сарын тогтоолоор “ЦЭРГИЙН ГЭРЭЭТ АЛБА ХААХ ЖУРАМ” батлагдсан.
Тус журам батлагдсанаар цэргийн албан тушаалд ажиллаж байгаа үйлчилгээний ажилчдад гэрээт ахлагч болох боломжийг бүрдүүлж өгсөн юм. Ингэснээр цэргийн алба хаагчийн адил цалингийн нэмэгдэл, ахуй хангамжаар хангагдах нөхцөл бүрдэнэ.
Дээрх журмын хүрээнд Дорнод аймаг дахь Хилийн 0132 дугаар анги 20 гаруй үйлчилгээний ажилчдад сонгон шалгаруулалт явуулж долоон хүн шалгарч, цэргийн тангаргаа өргөлөө.