Categories
гадаад мэдээ

Ангараг гарагийн зургийг “NASA” олон нийтэд дэлгэжээ

Ихэнх хүмүүс Ангараг гарагийг улаан өнгөөр төсөөлж улаан гараг гэдэг нэр хүртэл өгсөн байдаг. Энэ нь магадгүй Ангараг гарагийг кино, зохиол бүрт улаан өнгөөр дүрсэлдэгтэй холбоотой байх. Гэвч саяхан “NASA”-гаас дэлгэсэн зургуудаас үзэхэд Ангараг гарагийн гадаргуу олон янзын өнгөнөөс бүрддэг гэдгийг харж болохоор байна.

Анх 2005 онд сансарт хөөрсөн “NASA”-ийн Ангараг гаригийн судалгааны тойрог замын нислэгийн аппарат тус зургуудыг буулгасан байна. Хөөрсөн цагаасаа эхлээд тус тойрог замын нислэгийн аппарат нь олон мянган гэрэл зураг буулгасан хэдий ч саяхан буюу найман сарын гурванд буулгасан зургууд шиг онцлог зургууд байгаагүй аж. Үүний учир нь Ангараг гараг болон нарны гэрлийн огтлолцол нь дэлхийн өнцөгтэй огтлолцсон үетэй таарч тойрог замын нислэгийн аппаратад өндөр нягтаршилтайгаар 1035 гэрэл зургийг буулгах боломжийг олгосон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *