Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны ээлжит хурал өчигдөр хуралдахаар яригдаж байсан ч ирц бүрдэх асуудал төвөгтэй байгаагаас болоод хойшилжээ. Улмаар ирэх сарын 5-нд хуралдахаар тогтоосон тухай мэдээлэл байна. Хурлаар намын даргыг сонгох юм. Одоогийн байдлаар намын даргад “Алтангадас”-аас Я.Санжмятавыг, “Шонхор”-оос С.Эрдэнийг, “МҮДН”-ээс Д.Эрдэнэбатыг, МоАН-аас Л.Болдыг нэр дэвшүүлэхээр болсон гэнэ.
Мөн Э.Бат-Үүл, Г.Батхүү, Р.Амаржаргал нарын нэрс ч сонсогдож байна.
О.ӨНӨР