Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл өнөөдөр 17:00 цагт хуралдах юм байна. Зөвлөлийн хурлаар Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдааны товыг хэлэлцэх аж. Ардчилсан нам 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа ҮЗХ-оогоо хуралдуулсан бөгөөд үргэлжүүлэн хуралдаж чадаагүй байгаа юм. Хэд, хэдэн удаа ҮЗХ-ны хурлын тов зарлагдсан ч тодорхой шалтгаануудын улмаас хойшилсон. Орон нутгийн сонгууль дууссантай холбогдуулан ҮЗХ-ны хурлын товыг 12 дугаар сарын 6-нд болох Их хурлаас өмнө хуралдуулах бололтой. Тус хурлаар Ардчилсан намын дүрмийн шинэчлэл болон намын даргын асуудал яригдах аж.