Өнгөрсөн амралтын өдрүүдэд золгүй байдлаар 12 хүн амиа алдсан бөгөөд цагдаагийн байгууллагад 2620 дуудлага ирж, гэмт хэргийн шинжтэй 70 үйлдлээс 68 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлсэн байна.
Долдугаар сарын 26-наас 27-нд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1219 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн шинжтэй 40 үйлдлийг холбогдох нэгжүүд шалган, 33 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Нийслэлд золгүй байдлаар нас барсан найман хүн, дээрэмдэх гэмт хэрэг нэг, булаах гэмт хэрэг нэг, хулгайлах гэмт хэрэг найм, бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэг гурав, танхайрах гэмт хэрэг зургаа, зам тээврийн хэрэг 9, осол 16 гарч 17 хүн гэмтсэн байна.
Долдугаар сарын 27-наас 28-нд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1399 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн шинжтэй 30 үйлдлийг холбогдох нэгжүүд шалган, 25 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Нийслэлд золгүй байдлаар нас барсан дөрвөн хүн, дээрэмдэх гэмт хэрэг хоёр, хулгайлах гэмт хэрэг 9, бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэг нэг, танхайрах гэмт хэрэг тав, зам тээврийн хэрэг долоо, осол 14 гарч долоон хүн гэмтэж, нэг хүн нас барсан байна.