Categories
мэдээ эдийн-засаг

​Алт тушаалтын хэмжээ нэмэгджээ

Холбоотой ЗурагМонголбанкны Ерөнхийлөгчийн 2016 оны 12-р сарын 14-ний өдрийн тушаалаар дотоодын аж ахуйн нэгжүүдээс худалдан авах алт мөнгөний үнийн бодлогод өөрчлөлт оруулсан билээ. Ингэснээр аж ахуйн нэгж, иргэд Монголбанкинд алтаа дэлхийн зах зээлийн үнээр буюу Лондонгийн үнэт металлын биржийн хамгийн сүүлд зарлагдсан ханшаар худалдах боломжтойболж байв.

Ямартай ч өнгөрсөн оны зургаадугаар сарын 30-ны өдрийн байдлаар иргэд аж ахуйн нэгжүүд Монголбанкинд 6.8 тонн алт тушааж байсан бол 2016 оны жилийн эцэст алт тушаалт түүхэн дээд хэмжээ буюу 18.6 тоннд хүрч байв. Харин энэ оны эхний хагас жилийн байдлаар Монголбанк нийт 7.2 тонн алт худалдан авсан нь өмнөх оны мөн үеэс 5.5 хувиар өссөн үр дүн болжээ.

Иргэд аж ахуйн нэгжүүд олборлосон алтаа Монголбанкинд ямар нэгэн эрсдэлгүй, өндөр үнээр худалдах боломжтой бөгөөд Монголбанк нь худалдан авсан алтны төлбөр тооцоог өдөрт нь шилжүүлдэг зэрэг давуу талтай аж. Тиймээс иргэн, аж ахуйн нэгжүүдийг Монголбанк, арилжааны банкиндаа алтаа тушааж гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулахыг холбогдох газруудаас уриалж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *