Categories
мэдээ нийгэм

Алслагдсан сумдын 95 сургуульд зөөврийн компьютер өглөө DNN.mn

Боловсролын яам, Гадаад харилцааны яам, Олон улсын энэрлийн байгууллага хамтран хот, хөдөөгийн боловсролын ялгааг бууруулах, цахим сургуулийг дэмжих, англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх гэсэн гурван үндсэн зорилгын хүрээнд Говь-Алтай, Завхан, Увс, Сэлэнгэ аймгийн алслагдсан сумдын 95 сургуульд зөөврийн компьютер (Chromebook) гардуулан өглөө.

Олон улсын энэрлийн байгууллага нь 190 гаруй улс оронд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Монгол Улсад 31 дэх жилдээ хүмүүнлэгийн төслүүд хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд өнгөрсөн дөрөвдүгээр сард Архангай аймгийн 18 сум, Ховд аймгийн 16 сум, Баян-Өлгий аймгийн 12 сумын ерөнхий боловсролын сургуулиудад зөөврийн компьютер олгосон юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *