Лалын шашинтангуудын хувьд ариун Рамадан сар эхэлж нар жаргахаас мандах хүртэл мацаг барих журам үйлчилж эхэлсэн. ДАШТ-д оролцож байгаа Алжирын багийнхны хувьд энэ нь их хүндрэлтэй асуудал болчихоод байсан билээ. Тэд урд өмнө хүрч байгаагүй шатандаа очсон, өмнө нь агуу Германы баг байх тул чадал хүч хуримтлуулах шаардлагатай байдаг. Азаар Алжирын шашны хэрэг эрхлэх газраас шинэ журам гаргаж тэднийг хооллохыг зөвшөөрчээ. Дайнд оролцож байгаа, гэрээсээ хол аялж байгаа мусальман шашинтан хаяа хооллож болдог бөгөөд тамирчид энэ “хуулийн цоорхой”-г заримдаа ашигладаг юм байна.
Categories