Categories
гадаад мэдээ

Альберт Эйнштэйний өөрийн гараар бичсэн E=mc2 тэгшитгэлтэй захиа 1.2 сая доллараар зарагджээ

Нэрт эрдэмтэн Альберт Эйнштэйний алдарт E=mc2 тэгшитгэлээ өөрийн гараар бичсэн захиа өчигдөр АНУ-ын Бостон хотод болсон дуудлага худалдааны үеэр 1.2 сая долларын үнэ хүрчээ. Энэ нь төсөөлж байснаас гурав дахин өндөр үнэ болсон байна.

Судлаачдын мэдээлж байгаагаар дэлхийг өөрчилсөн энэ тэгшитгэлийг Эйнштэйн гараараа бичсэн өөр гурван баримт хадгалагдаж үлдсэн байдаг гэнэ. Харин өчигдөр зарагдсан захиа нь хувийн цуглуулгад байсан цорын ганц баримт бөгөөд бусад гурав нь АНУ, Израйлийн эрдмийн хүрээлэнгүүдийн архивт хадгалагддаг байна. Дуудлага худалдааг зохион байгуулагчид эхлээд уг захиа 400,000 доллар орчим үнэ хүрнэ гэсэн тооцоо гаргажээ.

In this undated photograph, provided by Boston-based RR Auction, shows a letter written by Albert Einstein, in which he wrote out his famous "E = mc2" equation, that sold at auction for more than $1.2 million. Archivists at the Einstein Papers Project at the California Institute of Technology and the Hebrew University of Jerusalem say there are only three other known examples of Einstein writing the world-changing equation in his own hand. (Nikki Brickett/RR Auction via AP)

E=mc2 тэгшитгэлээрээ Эйнштэйн энерги нь массыг гэрлийн хурдны квадратаар үржүүлсэнтэй тэнцэхийг харуулсан юм.
Эйнштэйн дээрх захиаг 1946 оны аравдугаар сарын 26-нд польш гаралтай Америкийн физикч Людвиг Силберштэйнд Германаас бичиж байжээ.
Силберштэйн нь Эйнштэйний дэвшүүлсэн зарим онолыг хүчтэй шүүмжлэгч нэгэн байсан юм. “Та асуултынхаа хариуг ганцхан E=mc2 тэгшитгэлээс авч болно” гэж Эйнштэйн захиандаа бичиж байжээ. Захиа Силберштэйний хувийн архивт хадгалагдаж байсныг эрдэмтний үр хойч зарсан байна.
Эйнштэйний захиаг худалдаж авах өрсөлдөөн эхлээд таван хүний дунд эхэлжээ. Дуудах үнэ 700,000 доллар давах үед тэдгээрээс хоёр нь шалгарч үлдсэн байна. Эцэст нь нэрээ нууцалсан нэгэн хувийн цуглуулагч захиаг өөрийн болгож чаджээ.

In this undated photograph, provided by Boston-based RR Auction, shows a letter written by Albert Einstein, in which he wrote out his famous "E = mc2" equation, that sold at auction for more than $1.2 million. Archivists at the Einstein Papers Project at the California Institute of Technology and the Hebrew University of Jerusalem say there are only three other known examples of Einstein writing the world-changing equation in his own hand. (Nikki Brickett/RR Auction via AP)

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *