Categories
мэдээ нийгэм

Алга болсон охиныг гурав дахь өдрөө эрэн хайж байна

Малд яваад сураггүй болсон 16 настай
охин одоо болтол олдоогүй байгаа талаар Сэлэнгэ аймгийн онцгой байдлын
хэлтсээс мэдээлж байна. Сэлэнгэ аймгийн Орхон сумын Бэлэндалай багийн
“Цацын-Энгэр” гэдэг газар 16 настай, эмэгтэй М гэх хүүхэд энэ сарын 7-ны
өдөр 14:00 цагт малд яваад сураггүй болсон билээ. Энэ тухай дуудлага
мэдээлэл тус өдрийнхөө 19:40 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирсэн
бөгөөд түүнээс хойш эрлийн ажиллагаа гурав дахь өдрөө үргэлжилж байна.
Өчигдөр орой 19:10 цаг хүртэл хайж, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул
эрлийг түр зогсоон, өнөөдөр өглөөний 07:30 цагаас үргэлжлүүлж байна.

Охиныг эрэн хайх ажиллагаанд тус аймгийн
Онцгой байдлын газрын 11 албан хаагч, аймгийн Цагдаагийн газрын 17
албан хаагч, ар гэрийн хоёр иргэн, нийт 30 хүн, дөрвөн техник
хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж буй юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *