Categories
мэдээ нийгэм

Албан ёсны хаяг шошгогүй бууз,банш авахгүй байхыг МХГ-аас анхаарууллаа

No photo description available.Мэргэжлийн хяналтын газраас иргэдийг албан ёсны хаяг, шошготой, үйлдвэрлэсэн хугацаа нь тодорхой бүтээгдэхүүн авахыг анхаарууллаа. Учир нь цагаан сарын баяр ойртож байгаатай холбогдуулан бууз, баншны эрэлтээс шалтгаалж гэрийн нөхцөлд чанарын шаардлага хангаагүй орчинд гар аргаар хийсэн бууз, банш зарах нь ихэсдэг. Иймд гарал үүсэл нь тодорхойгүй гар аргаар хийсэн бууз, банш худалдан авч эрүүл мэнд, санхүүгээрээ хохирохгүй байхыг сануулж байгаа аж.

Үхрийн мах гэж хэлсэн ч ямаа болон тэмээний мах хольж чимхсэн бүтээгдэхүүнийг худалдан борлуулдаг байна. Үүнээс гадна төрөл бүрийн нян үржих эрсдэлтэй орчинд буузыг хөлдөөх, удаан хугацаанд хадгалах зэрэг зөрчил илэрч байгаа аж.
Энэ тохиолдолд иргэд эрүүл мэндээрээ хохирч, хариуцлага хүлээх эзэн холбогдогчгүй үлддэг байна. Мөн гарал үүсэл нь тодорхой бус бууз, баншийг нийтийн эзэмшлийн зам талбайд задгайгаар худалдаалж байгаа зөрчил олноор бүртгэгдэх болжээ. Тиймээс эрсдэлд өөрсдийгөө оруулж үйлдвэрлэгч тодорхой бус мах, махан бүтээгдэхүүн авахгүй байхыг албаныхан зөвлөв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *