Categories
мэдээ нийгэм

Албадан саатуулах төвд иргэн амиа алдсан хэрэгт цагдаа нарыг шалгаж байна

Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн байранд байрлах Албадан саатуулах төвд өнгөрсөн баасан гаригийн өглөө 46 настай Л амиа алдсан хэрэг гарчээ. Хэргийг Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөн шалгах газрын тусгай субъект мөрдөх хэлтсийн алба мөрдөн шалгаж байна. Албаны эх сурвалжаас авсан мэдээллээр Нийслэлийн шуурхай удирдлагын төвд Чингэлтэй дүүргийн нэгэниргэн утасдаж дуудлага өгсөн гэнэ. Тэрбээр “Нөхөр нь согтуу агсам тавиад байна. Цагдаа хурдан ирүүлэх хэрэгтэй байна”гэх дуудлага өгсөн байна. Дуудлагын дагуу эргүүлийн цагдаа нар очиж гэртээ агсам тавиад байгаа Л гэгчийг саатуулан Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээрт хэлтсийн Албадан саатуулах байранд хүргэж өгсөн байна. Албадан саатуулах төвд хүргэгдсэн Л-ын эхнэр тухайн үедээлжинд гарч байсан цагдаагийн албан хаагч нарт “Зүрх нь байнга өвддөг шүү. Бие муутай хүн байгаа юм аа” гэж хэлсэн гэнэ. Тухайн өдрийнжижүүр эмч үзлэг хийгээддаралт, зүрхний хэм алдагдалтай байгаа эсэхийг үзээд Албадан саатуулах төвд саатуулжээ. Мөн ар гэрийнхэнд “Өглөө ир. Санаа зоволтгүй” гэж хэлээд явуулсан байна. Гэтэл үүрээр саатуулах өрөөнд орсон Ламиа алдсан байжээ. Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөн шалгах газрын тусгай субъект мөрдөх хэлтсийн албаныхан хэрэг гарсанөдөр Албадан саатуулах төвд албан үүргээ гүйцэтгэж байсан ээлжийн ахлагч, жижүүр эмч нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Тухайн өдрийн камерын бичлэг, өрөөнүүдийг камераар хянаж байсанүгүйг мөрдөн шалгаж байгаа юм байна. Хэргийн талаар талийгаач Л-ын ар гэрийнхэнтэй холбогдсон боловч ямар нэгэн мэдээлэл өгөхөөс татгалзсан юм. Харин албаны эх сурвалжхарамсалтайгаар амиа алдсан Л-ын ар гэрийнхэн цагдаагийн байгууллагад “Зүрхний өвчтэй хүнийг албадан саатуулсан. Хүн амь насаа алдчихаад байхад эмнэлгийн анхны тусламж үзүүлээгүй. Жижүүр цагдаа саатуулагдаж байгаа хүнээ огт эргэж тойроогүй” гэх хэд хэдэн үндэслэлээр гомдол гаргасан байна. Талийгаач Л юунаас болж амиа алдсан болохыг шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоох юм. Удахгүй шинжилгээний хариу гарах гэнэ.

Э.БААТАР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *