Categories
мэдээ нийгэм

Агаарын бохирдлын эсрэг масктай марш хийлээ

Өнөөдөр
Хүний эрхийн иргэний нийгмийн байгууллагууд нэгдэн 11.00-12.00 цагийн хооронд
нийгмийн бүх бүлгийн төлөөлөл болох 500 гаруй хүний бүрэлдэхүүнтэй “Масктай
марш”-ийг зохион байгууллаа. Жагсаалд оролцогчид нийслэлийн утаа, төв цэвэрлэх
байгууламжийн үнэрээс үүдэх агаарын бохирдлыг эсэргүүцэн амны хаалт зүүн
Тусгаар тогтнолын талбайгаас Чингисийн талбай хүртэл алхсан юм. Учир нь хоёр
өдрийн дараа Франц улсын Парис хотноо Уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг
багасгахын хүрээнд “Уур амьсгалын өөрчлөлт” дээд хэмжээний уулзалт болох гэж
байна. Уулзалтаас өмнө дэлхийн 150 улс орон өөрсдийн Засгийн газраас амлалтаа
биелүүлэхийг шаардан “Уур амьсгалын өөрчлөлт бидний амьдралд” сэдэвт нэгдсэн
арга хэмжээг зохион байгуулж буй юм. Монгол улс энэ арга хэмжээг угтан өнөөдөр
“Масктай марш”-ийг ийн зохиолоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *