Categories
мэдээ улс-төр

Агаарын бохирдлыг бууруулах ажлыг эрчимжүүлэх тухай Байнгын хорооны тогтоолыг баталлаа

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороодын хамтарсан хуралдаан өнөөдөр /2018.05.30/ болж УИХ-ын “Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай” 2018 оны 02 дугаар тогтоолын хэрэгжилтийн тайлан, Улсын Их Хурлын даргын 2017 оны 212 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн зөвлөмжийн дагуу Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн Засаг даргаас хэрэгжүүлсэн ажлын талаарх мэдээлэл сонслоо.

Хуралдааны эхэнд УИХ болон Байнгын хороо, дэд хорооноос агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр өгсөн тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийг дүгнэх, шаардлагатай тохиолдолд хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулж, санал, дүгнэлт гарган Засгийн газарт чиглэл өгөх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Ё.Баатарбилэг, УИХ-аас Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай” тогтоол батлан, Ажлын хэсгээс Засгийн газарт хоёр удаа зөвлөмжийг хүргүүлснийг дурдав.

Тэрбээр, хоёр удаагийн зөвлөмжид агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Засгийн газар, нийслэл, аймаг орон нутгийн удирдлагаас хийж байгаа ажлын тайлан мэдээллийг сар бүр ирүүлж байх, 2019 оны 05 дугаар сараас эхлэн түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлах болсонтой холбоотой хийгдэж байгаа бэлтгэл ажлын талаархи мэдээллээр Ажлын хэсгийг тогтмол хангаж ажиллах, сайжруулсан зуух, түлшний болон халаалтын технологи, гэр, амины орон сууцны дулаалгын талаархи шийдлийг тодорхойлж, 2018 оны 05 дугаар сард багтаан танилцуулах талаар дурдсан ч өнөөг хүртэл мэдээлэл ирүүлээгүй шалтгаанаа тайлбарлахыг хүссэн.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатын мэдээлснээр Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны Нарийн бичгийн дарга нар бусад газруудаас ирүүлсэн мэдээллийг нэгтгэхтэй холбоотой тайлан мэдээллийг ирүүлэлгүй цаг алдсан аж. Нийслэлийн холбогдох албан тушаалтнууд мэдээллээ ирүүлэх, хамтран ажиллах тал дээр хойрго хандсантай мөн холбоотой хэмээн сайд Н.Цэрэнбат хэлсэн.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, УИХ-ын 2018 оны 02 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Засгийн газрын 2018 оны “Агаарын бохирдлыг бууруулах талаар авч хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 43 дугаар тогтоолыг батлан хэрэгжүүлж байна хэмээн мэдээллийнхээ эхэнд дурдсан. Түүнчлэн, Засгийн газрын 62 дугаар тогтоолоор 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн түүхий нүүрс хэрэглэхийг хориглох шийдвэр гаргаж, тус тогтоол гарсантай холбогдуулан “Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай”, “Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай” 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаар батлагдсан хуулийг үндэслэн нийтдээ агаар цэвэршүүлэгч, эрчим хүчний хэмнэлттэй халаагч төхөөрөмж зэрэг есөннэр төрлийн тоног төхөөрөмжийг хөнгөлөлт, чөлөөлөлтөнд хамруулах тухай тогтоолыг Засгийн газрын хурлаар хэлэлцэж баталлаагэв. Ингэснээр шөнийн цахилгааныг тэглэх хөнгөлөлтөд хамрагдах айл өрхийг нэмэгдүүлж, уг бараа бүтээгдэхүүний зах зээлийн үнэ 10-15 хувиар буурна гэж үзэж байна хэмээн онцолсон.

2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс “Агаарын бохирдлын эсрэг сан” байгуулагдах бөгөөд Агаар, орчны бохирдлыг бууруулах агентлаг байгуулан ажиллахаар төлөвлөж, нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах захиргааны хэм, хэмжээний олон талт арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын бүтцэд Агаарын чанарын хяналтын хэлтсийг 13 байцаагчийн орон тоотойгоор байгуулан ажиллаж эхэлжээ.

Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Улаанбаатар-Цэвэр агаар” төслийн шугамаар дүүргийн 142 эрүүл мэндийн төв болон нэгдсэн эмнэлэг, амаржих газрын хүүхдийн кабинетэд 862 агаар цэвэршүүлэгч, Засгийн газраас 5270 агаар цэвэршүүлэгчийг суурилуулжээ. Эмнэлгийн дотоод орчны агаарын бохирдлын түвшинг түргэвчилсэн аргаар хэмжилт хийхэд агаар дахь PM2.5-ийн агууламж 13-29 хувиар буурсан үзүүлэлт гарсан байна.

Нэгдүгээр хорооллын арын зам дагуу байрлах 50 гаруй үйлдвэр, үйлчилгээний газрыг халаадаг 25 зуухыг төвлөрсөн дулаанд холбох ажлын хүрээнд хоёр багц ажил эхлүүлжээ.

“Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлж байгаа тээврийн хэрэгслүүдэд байгалийн шатдаг хий ашиглах талаар авах зарим арга хэмжээний тухай’’ захирамж гарч, байгалийн шингэрүүлсэн хийн түлш хадгалах станцыг Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Рашаант өртөөнд барих барилгын ажлын бэлтгэл хангагдаж буй аж.

Байгалийн шатдаг хийгээр (CNG) ажилладаг тэжээлийн системтэй нийт 19 автобусаар парк шинэчлэлт хийжээ. Цаашид хийн хөдөлгүүртэй 1,000 автобусын парк шинэчлэлт хийхээр бэлтгэж эхэлжээ.

“Агаарын чанарыг сайжруулах бүсэд үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу дүүргүүдийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн 127 улсын байцаагчид агаарын чанарыг сайжруулах 1-4 дүгээр бүсэд харьяалагдах агаар бохирдуулагч эх үүсвэр ашиглан үйл ажиллагаа явуулж буй 790 иргэн, аж ахуйн нэгжид шалгалт хийж170 обьектод цахилгаан халаагуур тавиулж, 14 обьектыг төвлөрсөн дулаан хангамжид холбуулж, 64 обьектын уламжлалт энгийн зуухыг бүрэн шаталтат сайжруулсан зуухаар солиулсан байна.

Улаанбаатар хотод Ханын материал орчим, Баянголын ам, Яармаг спорт цогцолборын орчим, Авто худалдааны төв зэрэг 7 байршилд шинэ суурьшлын бүсийг цогцоор нь хөгжүүлэхээр төлөвлөжээ.

Байнгын хороодын хамтарсан хуралдаанд оролцсон гишүүд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Засгийн газар, нийслэл хангалтгүй ажиллаж байна гэж үзэж байгаагаа илэрхийлж байсан. Гишүүд агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний төлөвлөгөө одоо хүртэл батлагдаагүй байгаа нь хариуцсан албан тушаалтнууд хэрхэн ажиллаж буйн илрэл гээд УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэх талаар дорвитой арга хэмжээ гэж аваагүй албан тушаалтнуудтай хариуцлага тооцох нь зүйтэй гэсэн байр суурьтай байсан.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хэлснээр санхүүжилттэй холбоотой зарим нэг хүндрэл гарч буй аж.

Шахмал түлш үйлдвэрлэх 10 гаруй аж ахуйн нэгийн долоо нь хугацаа хэтэрсэн зээлтэй байгаа бөгөөд тэдгээр үйлдвэрүүдийг тасралтгүй санхүүжүүлэхэд 50 гаруй тэрбум төгрөг шаардлагатай байгаа гэв.

Гишүүд түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлах гэж буйтай холбоотой шахмал түлшээр иргэдийг хангах ажлын бэлтгэл хэр хангагдаж байгаа, төрийн өмчит шахмал түлшний үйлдвэр байгуулах ажлын талаар, нам даралтын зуухуудын үйл ажиллагааг зогсоох асуудлаар, иргэдийг орон сууцжуулах ажлын явцын талаар тодруулж байлаа.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд болоод Ажлын хэсгийн гишүүдийн хариулснаар, гэр хорооллыг гурван бүсэд хувааж, батлагдсан 24 байршлын 75 хэсэгчилсэн талбайд дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжихээс 29 хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэгчид шалгаран, газрыг чөлөөлж барилга угсралтын ажлыг эхлүүлжээ.

“Гэр хорооллыг хөгжүүлэх сан”-гийн үйл ажиллагаа нь Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах 1, 2 дугаар бүсийн оршин суугчдын орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийн төлбөрийг санхүүжүүлж, гэр хорооллын бүсийн иргэдээ орон сууцжуулах зорилготой ба тус сангаас нийт 74 иргэнд дэмжлэг үзүүлж, газрын санд 4,5 га газрыг шилжүүлэн авсан байна.

Нийслэлийн төсвөөс468.0 сая төгрөгийг Хан-Уул дүүрэгт орлогод нийцсэн орон сууц төслийг хэрэгжүүлэхээр гадна инженерийн шугам сүлжээний ажлын гүйцэтгэгчийн сонгон шалгаруулж буй аж. “Орлогод нийцсэн орон сууцыг хөгжүүлэх” төслийг хэрэгжүүлснээр 960 айлын орон сууц бий болж жилийн түүхий нүүрсний хэрэглээ 4,646 тн-оор буурах гэнэ. Түүнчлэн, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ханын материал орчимд түрээсийн орон сууцыг хөгжүүлэх төслийг хэрэгжүүлэх ба төслийн үр дүнд 1,006 өрхийн түрээсийн орон сууц бий болно. Уг ажлын зураг төслийг боловсруулах архитектор төлөвлөлтийн даалгавар батлагдаж, бэлтгэл ажил хийгдэж эхэлжээ.

Сайжруулсан түлш үйлдвэрлэж буй 12 аж ахуйн нэгжийн долоо нь хугацаа хэтэрсэн зээлтэй. Зээлийн асуудлаар банкуудтай ярилцаж байна гэж сайд Н.Цэрэнбат хэлсэн. “Эрдэнэс таван толгой” компанийн дэргэд сайжруулсан түлш боловсруулах үйлдвэр байгуулахаар ажиллаж байгаа бөгөөд энэ үйлдвэр нийт шахмал түлшний 30 хувийг үйлдвэрлэх юм байна. Нийт аж ахуйн нэгжүүд одоо байгаа нөөц бололцоон дээр түшиглээд жилд 198 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэнэ гэсэн тооцоо байгаа ажээ.

Нийслэлийн агаарын чанарын 1-2 дугаар бүсэд байрлах бага, дунд чадлын 45 зуухыг төвлөрсөн дулаанд холбох ажлыг бүрэн хийж дуусгасан байна. Үлдсэн есөн багц ажлыг 2018 оны 08 дугаар сард дуусгахаар ажиллаж байгаа бөгөөд эдгээр ажил хэрэгжсэнээр нийслэлийн 68 халаалтын зуухыг зогсооно гэв.Ажлын биелэлт 70 хувьтай яваа бөгөөд 2018 онд нийтдээ 113 нам даралтын халаалтын зуухыг буулгахаар төлөвлөн ажиллаж байгаа юм байна.

Төвлөрөлийг сааруулах, иргэд хөдөө орон нутаг руу шилжин амьдрах нөхцөлийг бүрдүүлэх талаар ямар ажил хийж байгаа талаар гишүүд лавласан. Ажлын хэсгээс хариулснаар, Багахангай, Багануур, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул Баянзүрх дүүргүүдээс 210 гаруй иргэн орон нутагт шилжин суурьшихаа мэдэгдээд буй аж. Хөдөө орон нутаг руу шилжин суурьших өрхийг дэмжиж урамшуулах зорилгоор тээврийн зардлыг шийдвэрлэж, үндэсний үйлдвэр болон төрийн байгууллагуудаас дэмжлэг хөнгөлөлт олгох асуудлыг судалж байна хэмээн сайд мэдээллээ.

Мөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай хамтран “Шинэ хөдөө-шинэ ажлын байр” хөтөлбөрийг хэрэгжүүлж, орон нутагт жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, иргэдийг малжуулах ажлыг зохион байгуулахаар ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа гэлээ.

Энэхүү мэдээллийн дараа Агаарын бохирдлыг бууруулах ажлыг эрчимжүүлэх тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн баталсан юм.

Уг тогтоолд “Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжэээний тухай” УИХ-ын тогтоолын заалтуудыг хэрэгжүүлэх хугацаа, хариуцах эзэн, хөрөнгийн эх үүсвэр, хүрэх үр дүнг заасан нэгдсэн төлөвлөгөөг нэн даруй баталж хэрэгжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгохоор тусгажээ.

Мөн агаарын бохирдлыг бууруулахтай холбоотой төсөл, хөтөлбөр, арга хэмжээний санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхой болгож нэн даруй хэрэгжүүлэх, хариуцлага алдсан албан тушаалтантай хариуцлага тооцох асуудлыг тусгасан байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *