Categories
мэдээ нийгэм

А.Амбасэлмаа: ХӨСҮТ-д тусгаарлалтад байгаа нэг хүний биеийн байдал маш хүнд байна

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн лабораторид нийт 261 хүнд шинжилгээ хийлээ. Коронавирус илрээгүй.

Түүнчлэн энэ сарын 06-нд Шинэ Дели-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 165 хүний шинжилгээ, ажиглах байранд байгаа 52 хүний шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдаж байгаа зургаан хүний давтан шинжилгээ, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 29 ачаа тээврийн жолоочийн шинжилгээ, Сэлэнгэ, аймагт тусгаарлагдаж байгаа нэг хүний шинжилгээ, тандалтын зорилгоор авсан найман хүний шинжилгээ байна.

Манай улсын нийт батлагдсан тохиолдол 293 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 260 боллоо. Харин эмчилгээнд 33 хүн байгаа. Биеийн байдлаар нь үнэлбэл 31 хүн хөнгөн, хоёр хүн хүндэвтэр байна. Нийт эдгэрээд гарсан 260 хүний 47 нь сувиллын ажиглалт тандалтад байгаа бол 30 хүн гэрийн ажиглалт тандалтад байгаа. Ажиглалт тандалтын хугацаа дууссан 183 хүн байна. ХӨСҮТ-д тусгаарлалтад байгаа нэг хүний биеийн байдал маш хүнд байгаа гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *