ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа ” ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн лабораторид нийт 678 хүнд шинжилгээ хийлээ. Коронавирус илрээгүй.
Эдгээр шинжилгээг задалж хэлбэл, энэ сарын 29-нд Сидней-Улаанбаатар онгоцоор ирсэн 261 хүний шинжилгээ, наймдугаар сарын 11-нд Прага -Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 248 хүний давтан шинжилгээ, гурван эмч, ажилчдын шинжилгээ, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 44 ачаа тээврийн жолоочийн шинжилгээ, Замын-Үүд суманд тусгаарлагдсан 34 хүний шинжилгээ, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан нэг хүний давтан шинжилгээ, тусгаарлах байранд байгаа 87 хүний шинжилгээ байна.
Манай улсын нийт батлагдсан тохиолдол 301 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 295 боллоо. Нийт эдгэрээд гарсан 295 хүний 29 нь сувиллын ажиглалт, тандалтад байгаа бол 40 хүн гэрийн ажиглалт тандалтад байгаа. Ажиглалт тандалтын хугацаа дууссан 226 хүн байна.
Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д зургаан хүн эмчлүүлж байгаа. Биеийн байдлыг нь үнэлбэл, зургаан хүний биеийн байдал хөнгөн байна гэлээ.