Categories
мэдээ эдийн-засаг

Аймгийн төвүүдэд мах, сүү, цагаан будааны үнэ өсчээ DNN.mn

Аймгийн төвүүдэд мах, сүү, цагаан будаа зэрэг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгджээ. Өчигдрийн байдлаар, зах худалдааны төвүүдэд хонины мах нэг килограмм нь дунджаар 12020 төгрөгөөр зарж байгаа аж. Энэ нь өмнөх долоо хоногоос 2.9 хувиар өссөн дүн юм байна. Өмнө нь 11678 төгрөг байжээ. Мөн задгай сүү нэг литр нь 5000 төгрөгт хүрчээ. Тодруулбал, өмнөх долоо хоногт 4830 төгрөг байсан сүүний үнэ 2.2 хувиар өсч 4938 төгрөгт хүрчээ. Мөн цагаан будаа нэг килограмм нь 3882 төгрөг болж 0.5 хувиар өссөн байна. Үндэсний статистикийн хорооноос 7 хоног бүр үнэ ханшийн мэдээллийг гаргадаг бөгөөд статистик мэдээллээр ийм дүнтэй байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *