Categories
гадаад мэдээ

Сибирээс олдсон нэн ховор нярай мамонт DNN.mn

Якут бол Хойд мөсөн далайтай хиллэдэг  алслагдсан бүс нутаг бөгөөд түүний мөнх цэвдэг нь эртний амьтдын үлдэгдлийг хадгалдаг аварга хөлдөөгч шиг л ажилладаг юм. Даваа гарагт Оросын эрдэмтэд мөнх цэвдэгт Якутаас олдсон маш сайн хадгалагдсан хөхтөн нялх амьтны  үлдэгдлийг үзүүлэв. 50,000 жилийн настай эм мамонтыг энэ зун сав газраас нь олж илрүүлсэн бөгөөд тус голынхоо нэрээр “Яна” хэмээн нэрлэсэн байна. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар “Яна” бол дэлхий дээрх хамгийн сайн хадгалагдан үлдсэн мамонтын цогцос бөгөөд урьд өмнө олдсон бүрэн бүтэн долоон үлдэгдлийн нэг юм. Одоо түүний насыг “нэг эсвэл түүнээс дээш ” гэж тооцож гаргах судалгааг хийх юм байна.

Олдворыг бүс нутгийн нийслэл Якутск хотын Зүүн хойд холбооны их сургуульд үзүүлсэн гэж дурджээ. Ректор Анатолий Николаев хэлэхдээ “Бид бүгдээрээ мамонтыг онцгой байдлаар хадгалсанд гайхсан”.

Судлаач Максим Чепрасов үүнийг “өвөрмөц нээлт” гэж хэлсэн юм.Үлдэгдэл нь 180 килограмм (397 фунт) жинтэй, 120 сантиметр (дөрвөн фут) өндөр, 200 сантиметр урт юм. Мөн морь, бизон, лемминг зэрэг эртний амьтдын үлдэгдэл олдсон Батагайка судалгааны станцын ойролцоох сэгийг ухсан байна.
Энэхүү нээлтээс өмнө дэлхий дээр ердөө зургаахан мамонтын сэг зэг олдсоны тав нь Орост, нэг нь Канадад байсан гэж тус их сургууль мэдэгджээ.

Эх сурвалж: zms.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *