Хур тунадас: 25, 30-нд нутгийн зарим газраар, 26-нд Хэнтийн уулархаг нутгаар, 29-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 31-нд Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 6-11 метр, 23-нд баруун аймгуудын нутгаар, 24-нд нутгийн өмнөд хэсгээр, 25-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -38…-43 градус, өдөртөө -27…-32 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -30….-35 градус, өдөртөө -19….-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -13…-18 градус, өдөртөө -7…-12 градус, бусад нутгаар шөнөдөө -24…-29 градус, өдөртөө -14…-19 градус хүйтэн байна.