Categories
мэдээ нийгэм цаг-үе

Машины дугаар далдлагч ашигласан жолоочийн эрхийг хасжээ DNN.mn

Улсын дугаар нь харагдахгүй байгаа тээврийн хэрэгслийн бичлэг өнгөрсөн амралтын өдрүүдэд цахим орчинд цацагдсан. Уг бичлэгийн дагуу Тээврийн цагдаагийн албанаас шалгалтын ажиллагааг явуулжээ.

Монгол Улсын иргэн 21 настай А энэ оны 11 дүгээр сард БНХАУ-аас улсын дугаар далдлагч худалдан авч, ашиглаж байсан аж.Түүнийг Зөрчлийн тухай хуулийн 14.7.12 дахь заалтаар 25 мянган төгрөгөөр торгосон байна.

Мөн хугацаандаа төлөөгүй бүх торгуулийг нь төлүүлж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь нэг жилийн хугацаагаар хасжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *