Манай улс 2024 онд 78 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөж байсан бөгөөд энэ сарын 3-ны өдрийн /2024.12.03/ байдлаар нүүрсний экспорт 78 сая тоннд хүрчээ.
Цаашид, экспорт энэ хурдаар он дуустал үргэлжлэх юм бол 2024 онд нүүрсний экспорт 83-84 сая тоннд хүрч, төлөвлөгөө 6-7 хувиар давах тооцоолол гарчээ. Түүнчлэн, “Ирэх онд манай улс 83 сая тонн нүүрс экспортлохоор 2025 оны төсвийн тухай хуульд тусгасан. Энэ зорилтыг давуулан биелүүлэх боломжтой” гэж Эдийн засгийн хөгжлийн сайд Л.Гантөмөр онцолжээ.