Categories
мэдээ нийгэм

Өмнөговьд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ DNN.mn

Өмнөговь аймагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлт өнөө өглөө 05:58 цагийн орчимд бүртгэгдсэн байна.

Энэ талаар 06:06 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Баян-Овоо сумын Засаг даргын Тамгын газрын дарга, тухайн газар нутагладаг малчин, Цогтцэций сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын дарга нараас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн байна.

Газар хөдлөлтийн давтамж жилээс жилд нэмэгдэж байгааг Онцгой байдлын газраас мэдээлсэн. Саяхан Хөвсгөл аймгийн Галт болон Ханх суманд 5.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдсэн бол Өмнөговь аймагт өнөө өглөө 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *