Categories
мэдээ нийгэм цаг-үе

Утааны сонсгол хийх өргөдөлд 40.475 иргэн нэгдэж, гарын үсгээ зуржээ DNN.mn

Галлагааны улирал эхэлсэнтэй холбогдуулан нийслэлчүүд утааны асуудалтайгаа дахин нүүр тулсан. Энэ цаг үед нийтийн өргөдлийн “D-Өргөдөл” цахим системээр өчигдрөөс эхлэн иргэдээс гарын үсэг цуглуулж эхэлсэн.

Тодруулбал иргэн Б.Мөнгөнхишиг “Нийтийн сонсголын тухай хуулийн 6.2.2. Ерөнхий хяналтын, 6.2.3. Төсвийн хяналтын, 6.2.9. Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсголыг зохион байгуулах гэснийг тус тус үндэслэн “Утааны Сонcгол”-ыг зохион байгуулж МУЗГ-ын 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 98 дугаар тогтоолоор баталсан “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр” болон бусад холбогдох үйл ажиллагааны төсөв, гүйцэтгэл, үүний ил тод байдалд үнэлгээ хийж, цаашид хэрэгжих төлөвлөгөө, хөтөлбөрүүдийг сайжруулахыг шаардаж байна” гэх утгатайгаар өргөдлийг санаачилсан байдаг.

Тэгвэл өнөөдрийн байдлаар тус өргөдөлд 40.475 иргэн нэгдэж, цахим гарын үсгээ зуржээ.

Гарын үсэг цуглуулах хугацаа 12-р сарын 27-ны 18:55 цаг хүртэл үргэлжлэх аж. Өргөдөлд нийт 70 мянган иргэн гарын үсгээ зурсан тохиолдолд УИХ-аар хэлэлцэх боломж бүрдэх юм. Иргэн та ЭНД дарж, өргөдөлд гарын үсгээ зураарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *