Нийслэлийн хэмжээнд 1123 ор дэлгэн ажиллаж байгааг албаныхан мэдээллээ.
Энэ талаар НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Б.Батцоож “Нийслэлийг 22 бүс болгоод, бүс бүр дээр амбулатори байгуулсан. Өрхийн эрүүл мэндийг төвийг мөн уртасгасан цагаар ажиллуулж байна. Ажлын өдрүүдэд 20.00 цаг хүртэл, амралтын өдрүүдэд 10.00-17.00 цаг хүртэл ажиллана. Бямба гарагаас ажиллаж эхэлсэн. 1000 гаруй үзлэг хийсэн байна. Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт идэвхжилийн түвшинд байна. Нийт үзлэгийн 6.3 хувийг томуу, төст өвчин эзэлж байгаа нь өнгөрсөн долоо хоногоос бага зэрэг өссөн үзүүлэлт” гэв.