Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо.
Хуралдаанаас гаргасан шийдвэрийг Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар(ЗГХЭГ)-ын дарга Н.Учрал, хотын дарга Х.Нямбаатар нар танилцуулж байна.
ЗГХЭГ Н.Учрал “Өнөөдөр бол төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зориг бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан өдөр. Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд эмгэнэл илэрхийлж байна.
Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэнтэй холбогдуулж, олон улсын хүний эрхийн байгууллагуудтай хамтран ажиллаж, санал дүгнэлт гаргах ажлыг хэсгийг байгуулж, тухайн үед Хууль зүйн дэд сайдаар ажиллаж байсан Б.Солонгоогоор ахлуулж байв. Харин Б.Солонгоо өөр албан тушаал эрхлэх болсон тул Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлээр уг ажлын хэсгийг ахлуулахаар боллоо” гэв.