Categories
мэдээ нийгэм цаг-үе

Зорчигчийн галт тэрэгний цагийн хуваарьт өөрчлөлт оржээ DNN.mn

Зам засварын ажилтай холбоотойгоор зорчигчийн галт тэрэгний цагийн хуваарьт дараах өөрчлөлт орлоо. Тухайлбал,

Аравдугаар сарын 1, 4, 7, 10, 18, 21, 24, 28, 31, XI/04-ний өдрүүдэд Улаанбаатар – Замын-Үүд чиглэлийн галт тэрэг 18:30 цагт хөдөлж, Замын-Үүдэд 10:35 цагт хүрнэ.

Аравдугаар сарын 13, 15-ны өдрийн Улаанбаатар-Замын-Үүд чиглэлд 16:40 цагт аялах галт тэргийг 20:22 цагт аялуулахаар боллоо.

Аравдугаар сарын 2-ны өдрийн Улаанбаатар-Сүхбаатар чиглэлийн 10:35 цагт явах галт тэрэг, Сүхбаатар-Улаанбаатар чиглэлийн 06:58 цагт явах галт тэрэг цуцлагдах болсныг мэдэгдье.

Энэ мэт зарим чиглэлийн галт тэрэгний цагийн хуваарьт өөрчлөлт орсон тул та бүхэн галт тэрэгний цагийн хуваарьтай холбоотой болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг 1900-1949, 1900-8899 лавлах утсаар авч, аяллаа төлөвлөөрэй гэж Улаанбаатар төмөр зам ХНН-ээс мэдээллээ. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *