Categories
мэдээ нийгэм

Бэрх төгөл орчмын 10 га талбайд ойн зурвас байгуулжээ DNN.mn

Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй ойн экосистемийг бий болгож, ой хамгааллын болон нөхөн сэргээлтийн тогтвортой менежментийг шинжлэх ухаан, технологийн шинэ ололтуудад тулгуурлан хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд 10 га талбайд ойн зурвас байгуулжээ.

Энэ оны зургаадугаар сараас эхлэн доройтолд өртөж буй голын эх орчмын татмыг хашаалан хамгаалах, амьд хашлага буюу модлог ургамлаар ойн зурвас байгуулах ажлыг Бэрх төгөл орчмын 10 га талбайд 1800 ам метр хашаа барьж, навчит төрлийн бортоготой 13000 ширхэг мод тарьсан байна.

Мөн 2019 онд Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Гачуурт голын хөндийн Бага шар хоолойн Бэрх төгөл орчмын 103 га талбай Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 29/29 дугаар тогтоолоор орон нутгийн хамгаалалтад авч тухайн орчмыг ирээдүйд үүсэх суурьшлаас сэргийлэх, улмаар хүлэрт намгийг хэвээр нь авч үлдээх боломжийг бүрдүүлжээ.

Эх сурвалж: Нийслэлийн Байгаль Орчны Газар

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *