ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд, Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар, Судалгаа, дүн шинжилгээний хэлтсийн дарга С.Тунгалагтамир нар /2024.08.22/ мэдээлэл хийлээ.
Мэдээллийн эхэнд Комиссын гишүүн Б.Энхболд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 27 дугаар зүйлд “Комиссын гишүүн нь бүрэн эрхийнхээ хүрээнд байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээдийн шийдвэр, үйл ажиллагаа нь хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн гэж үзвэл зөрчлийг арилгуулахаар шаардлага, хүний эрх, эрх чөлөөг зөрчиж болзошгүй гэж үзвэл шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар зөвлөмж хүргүүлнэ” гэж заасан.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийг 2020 онд шинэчлэн батласнаар Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийг хүлээж авсан байгууллага, албан тушаалтан заавал биелүүлэх үүрэгтэй болсон. Шаардлагын дагуу арга хэмжээ аваагүй албан тушаалтныг албан тушаалаас нь огцруулах, зөвлөмжийн дагуу арга хэмжээ аваагүй албан тушаалтныг албан тушаалаас нь бууруулах саналыг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд гаргана гэж хуульчилсан.
Хуулийн энэхүү зохицуулалт үйлчилж эхэлсэнээс хойш 2020 онд 24 шаардлага, 25 зөвлөмж, 2021 онд 46 шаардлага, 58 зөвлөмж, 2022 онд 27 шаардлага, 47 зөвлөмж, 2023 онд 26 шаардлага, 61 зөвлөмж, 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар 20 шаардлага, 46 зөвлөмж буюу нийт 380 шаардлага, зөвлөмжийг эрх бүхий албан тушаалтанд хүргүүлж, хэрэгжилтийг тооцсон.
2024 онд нийт 66 шаардлага, зөвлөмжийг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлсэн. Гэвч Боловсролын яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам, Эрчим хүчний яам, Зам, тээврийн яам, Өвөрхангай аймгийн ЗДТГ-ын холбогдох албан тушаалтан Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийг хэрэгжүүлээгүй, хариу ирүүлээгүй учир хариуцлага тооцох санал хүргүүлнэ.
Комиссын гишүүний 2024 онд хүргүүлсэн шаардлагын дагуу Дорноговь аймгийн ХХААГ-ын дарга, Сүхбаатар аймгийн Онгон сумын Засаг дарга, Төв аймгийн Баян, Сэргэлэн сумдын Засаг дарга, Дорнод аймгийн Баянтүмэн сумын Засаг дарга нарт хариуцлага тооцсон гэлээ.
Үргэлжлүүлэн Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар 2024 оны эхний 08 дугаар сарын байдлаар хүргүүлсэн 20 шаардлага, 46 зөвлөмжийн агуулга, хэрэгжилт, цаашид авах арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.
Тэрээр Комиссоос 2024 онд нийт 66 шаардлага, зөвлөмжөөр нийт 369 хүний эрхийн асуудлыг заалт болгон тусгасан байна.
Комиссын гишүүд Комисст ирсэн гомдол, мэдээллийн дагуу шалгах ажиллагаагаар тогтоогдсон нөхцөл байдал, удирдамжтай хяналт шалгалтаар тогтоогдсон нөхцөл байдал, судалгаа, дүн шинжилгээний үр дүнгээр, өөрийн санаачилгаар шаардлага, зөвлөмжийг хүргүүлдэг.
Гомдол, мэдээллийн мөрөөр 11 шаардлага, 18 зөвлөмж, хяналт шалгалтын үр дүнгээр 9 шаардлага, 12 зөвлөмж, дүн шинжилгээний мөрөөр 9 зөвлөмж, Комиссын гишүүний санаачилгаар 7 зөвлөмжийг эрх бүхий байгуул