Categories
мэдээ нийгэм

Сураггүй болсон 64 настай иргэнийг эсэн мэнд олжээ DNN.mn

Баян-Өлгий аймгийн Бугат сум, 3 дугаар багийн “Цагаан” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 30 км, сумын төвөөс урд зүгт 5 км/-т тус сумын харьяат иргэн Б нь энэ сарын 18-ны 11:30 цагийн орчим хадлан хадахаар гэрээсээ явган гараад сураггүй болсон. “Ховд” голын эргээс гар утсыг нь олсон тухай дуудлагыг энэ сарын 18-ны өдрийн 15:15 цагт хүлээн авсан байна.

Тус сумын Засаг даргын орлогчоор ахлуулсан ажилтнууд, сумын Цагдаагийн тасгийн алба хаагчид, ар гэрийнхэн иргэн Б /64 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг 19-ний өдрийн 01:00 цагаас эхлэн зохион байгуулан ажиллаж, дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид очиж эрэн хайх ажиллагааг зохион байгуулан Бугад сумын төвөөс урд зүгт 3 км зайд төөрсөн байсныг 19:30 цагт эсэн мэнд олж, сумын Цагдаагийн тасгийн төлөөлөгчид хүлээлгэн өгсөн.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *