Categories
мэдээ нийгэм

Чингис хаан, Чойжин ламын сүм музейн захирлууд төрийн дээд цол, одон медалиар шагнууллаа DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Тулгар төрийн 2233, Их Монгол Улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээв.

Шагнал хүртэж буй эрхмүүдээс онцолбол нийслэлийн хоёр музейн удирдлага буюу

Чингис хаан үндэсний музейн захирал, академич С.Чулуун Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоорЧойжин ламын сүм музейн захирал Д.Отгонсүрэн Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнууллаа. Түүнийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн гэргий гэдгийг хүмүүс сайн мэдэх билээ Ерөнхийлөгчийн зарлигт “Эрхэлсэн ажил, салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж, онцгой амжилт гарган эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмрээ оруулсан” хэмээн тусгажээ.

2 replies on “Чингис хаан, Чойжин ламын сүм музейн захирлууд төрийн дээд цол, одон медалиар шагнууллаа DNN.mn”

Төр засаг Соёлын өвийн хулгайч С.Чулууныг гавьяат болгожээ…………………

Мундаг эмэгтэй, мундаг захирал гэж хардаг. Хаягдсан шахуу байсан газрыг сэргээж, сайжруулж байгааг нь үнэлсэнд баяртай байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *