NCAA буюу Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн оюутны лигт данстай Ш.Энхийн-Од “Сан Франциско Донс” багаас шилжиж Юта мужийн их сургуулийн багийн саналыг хүлээж авлаа.
Оюутны лигт хоёр дахь улирлаа 7.7 оноо, 3.0 самбар, 2.7 оновчтой дамжуулалт дундажласан Ш.Энхийн-Од NBA-гийн драфтад нэрээ дэвшүүлэхээр шийдвэрлэж, хөгжлийн лигийн сонгон шалгаруулалтад уригдсан ч нэрээ татсан билээ. Улмаар Иллионис, Вилланова зэрэг олон их сургуулиас Ютаг сонголоо.