Categories
мэдээ нийгэм цаг-үе

Цэргийн хотхоноос Хилчин холбоочдын гудамжны уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ DNN.mn

Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Цэргийн хотхоноос Хилчин холбоочдын гудамжны уулзвар хүртэлх авто замыг тавдугаар сарын 24-ний өдрийн 23:00 цагаас тавдугаар сарын 27-ны өдрийн 07:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.

Тус замыг асфальт бетоноор хучна. Мөн хучилтын бүтээцийн хөлдөлтөөс хамгаалах үе, буталсан чулуун суурийн ажил, хөвөөний дүүргэлт, зорчих хэсгийн тэгшилгээг хийх аж.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *