Categories
мэдээ нийгэм цаг-үе

Инфляц өмнөх оны мөн үеэс 6.4 хувиар өсчээ DNN.mn

Улсын хэмжээнд энэ оны дөрөвдүгээр сард инфляц 6.4 хувьтай гарчээ. Хангайн бүсэд барааны бүлгийн үнэ 8.4 хувь, Баруун бүсэд үйлчилгээний бүлгийн үнэ 7.2 хувь, Хангайн бүсэд хүнсний бүлгийн үнэ 12.3 хувь, хүнсний бус бүлгийн үнэ 5.8 хувиар тус тус өссөн нь хамгийн өндөр байна.

Инфляц ийн өссөнд,

  • хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 8.7 хувь (согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 6 хувь),
  • хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 5.7 хувь,
  • гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ дүнгээрээ 5.5 хувь,
  • эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 7.4 хувь,
  • зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 6.1 хувь,
  • боловсролын үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 16.8 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн аж.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2024 оны дөрөвдүгээр сард өмнөх сараас 0.8 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 2.2 хувь, гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ дүнгээрээ 0.4 хувь, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ 0.2 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *