Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Алтанбулаг, Бугант, Хүдэр сумдын нутгаар ойн түймрийн аюултай, бусад сумдын нутгаар нэн аюултай зэрэглэлд хүрсэн байна.
Тиймээс иргэд та бүхэн асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаатай сав, нүхэнд хийгээрэй.
Айл өрхүүдэд хашааны өнжмөл өвсийг шатаахгүй байхыг Сэлэнгэ аймгийн УЦУОШТ-өөс онцгойлон анхааруулж байна.