Өнгөрч буй долоо хоногт гурав хоног Эмийн сонсгол болсон. Тодруулбал, “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр (2024.04.15-17) гурван өдөр үргэлжилсэн юм.
Эмийн сонсголоор тус салбарт анхаарах олон асуудал байгааг мэдээлсэн. Сонсголын дараагаар өчигдөр /2024.04.19/ “Өргөө” амаржих газрын захирлаар ажиллаж байсан Ж.Энхцэцэг мэдээлэл хийж, 29 тэрбум төгрөгийн хугацаа нь дууссан эмийг Эрүүл мэндийн сайд асан С.Энхболд ЭХЭМҮТ-д шахсан гэж мэдэгдсэн.
Тэгвэл ЭХЭМҮТ-өөс “Манайх хугацаа дууссан эмийн худалдан авалт хийдэггүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна. Эх хүүхдийн эрүүл мэндийн төлөө ажиллаж байгаа манай хамт олны нэр хүндэд ийнхүү халдаж байгаад харамсч байгаагаа илэрхийлье” гэжээ.
Эмнэлгүүд хугацаа дууссан эмийг хэрэглээнд нэвтрүүлэх ямар ч боломжгүй гэдгийг мөн эмийн сонсголын үеэр илэрхийлсэн.