Интерполын “Хөх булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн “Ж”-г өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 17-ны өдөр Турк улсаас албадан авчирчээ.
“Уг этгээд нь “Шувуу” ажиллагааны хүрээнд эрэн сурвалжлагдаж байгаа оргодол этгээдүүдийн жагсаалтад багтсан ба 2019 онд үнэт эдлэлийн дэлгүүрээс их хэмжээний үнэт эдлэл залилсан гэх хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа гадаад улсад оргон зайлжээ.
Түүнийг Монгол Улсад авчрах ажиллагааг Хууль Зүй, Дотоод Хэргийн Яам, Гадаад Харилцааны Яам, Цагдаагийн Ерөнхий Газар хамтран зохион байгуулж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна” гэж ЦЕГ-аас мэдээллээ.
Үүнээс өмнө он гарсаар Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан дөрвөн иргэнийг албадан авчирчээ.
3 replies on “Дэлгүүрээс их хэмжээний үнэт эдлэл залилсан гэх хэрэгт шалгагдаж байхдаа оргон зайлсан этгээдийг Туркээс авчирчээ DNN.mn”
Fastidious respond in return of this issue with real arguments and telling the
whole thing about that.
Everything is very open with a precise description of the issues.
It was truly informative. Your site is very helpful.
Thank you for sharing!
I visited many sites but the audio quality
for audio songs current at this web site is truly fabulous.