Categories
мэдээ нийгэм цаг-үе

Дархан чиглэлийн Хар модот давааны араас Урьхан хүртэл замын 80-81 километрт зорчих хэсэг цөмөрчээ DNN.mn

Дархан чиглэлийн Хар модот давааны араас Урьхан хүртэл замын 80-81 километрт замын зорчих хэсэг цөмөрчээ

Энэ талаар ЗТХЯ-наас “Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замын өргөтгөл, шинэчлэн засварлах төслийн хүрээнд Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй хоёрдугаар багц буюу Хар модот давааны араас Урьхан хүртэл авто замын 80-81 км-т дөрвөлжин хоолойн буцаан дүүргэлтийн хэсэгт суулт үүссэн.

May be an image of 4 people, arctic, road and text

Одоогоор тус авто замын төсөл хэрэгжүүлэх нэгж, барилгын ажлын зөвлөх, гүйцэтгэгч компаниуд шуурхай арга хэмжээ авч, засварлаж, тэмдэг, тэмдэглэгээ тавьж, осол гэмтлээс хамгаалж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллаж байна.

Иргэд, тээвэрчид та бүхэн хурд хэтрүүлэлгүй, анхаарал болгоомжтой зорчихыг хичээнгүйлэн хүсье” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *