Өнөө, маргаашдаа ихэнх нутгаар дулаарах тул болзошгүй шар усны үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хэнтийн уулс, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор хотгор, Тэс голын хөндийгөөр -4…-9 градус, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр 0…-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +11…+16 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр +6…+11 градус, бусад нутгаар +1…+6 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. +3…+5 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. +2…+4 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр. +1…+3 градус дулаан байна.