Categories
мэдээ нийгэм

Ирэх сарын 1-нээс нягтлан бодогчдын цалингийн сүлжээг ТҮ мэргэжлийн гэсэн шинэ ангилалд оруулна DNN.mn

2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх арга хэмжээнүүдийг Сангийн Дэд сайд С.Мөнгөнчимэг тайлбарлалаа.

Тэрбээр “Суманд болон нийслэлийн Багахангай, Багануур, Налайх дүүрэгт тасралтгүй ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчид, боловсролын салбарын багш, эрүүл мэндийн салбарын эмч, сувилагч, эрүүл мэндийн ажилтан, соёлын байгууллагын соёлын ажилтан болон төрийн тусгай албаны цагдаа, онцгой байдлын байгууллагын алба хаагч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч, цэргийн офицер, ахлагчид таван  жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгохоор болжээ.

Хөдөөгийн суманд ажиллаж байгаа төрийн захиргаа, төрийн үйлчилгээ, улс төрийн албан хаагчдад сар бүр үндсэн цалингийн 40 хувиар, харин аймгийн төвийн сум болон нийслэлийн алслагдсан 3 дүүрэгт ажиллаж байгаа төрийн албан хаагчдад сар бүр үндсэн цалингийн 20 хувиар олгоно.

Өмнө нь зөвхөн төрийн захиргааны албан хаагчид орон нутагт ажилласны нэмэгдлийг авдаг байсан бол одоо хэвтээ босоо томилгооноос үл хамааран төрийн захиргааны албан хаагчид мөн төрийн нийтлэг үйлчилгээний болон улс төрийн албан хаагчид авах юм байна.

Өөрөөр хэлбэл, орон нутагт ажиллаж байгаа бүх төрийн албан хаагчид хамрагдана.

Ирэх сарын нэгнээс нягтлан бодогчдын цалингийн сүлжээг ТҮ мэргэжлийн гэсэн шинэ ангилалд оруулах ба үндсэн цалин нь ангиллаа дагаад өснө.

Мөн 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс 10 хувийн цалингийн нэмэгдэл, орон нутгийн нэмэгдэл болох 20 хувь, суманд бол 40 хувиар болон бусад нэмэгдлээ авна” гэсэн байна.

Тэрбээр өмнө нь ийм мэдэгдлийг бас хийж байсан билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *