Categories
мэдээ нийгэм цаг-үе

Зуднаар 3.1 сая толгой мал хорогджээ DNN.mn

Өнөөдрийн байдлаар зудын гамшигт хорогдсон малын тоо 3.1 саяд хүрчээ.

Энэ талаар  УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү “Өнөөдрийн байдлаар 118 өрхийн гэр, хашааг цаснаас гаргаж, 41 айлыг нүүлгэн шилжүүлсэн.

Өвөлжилт хүндэрсэн 15 аймгийн онцгой комисст гамшгаас хамгаалах орон нутгийн алба мэргэжлийн ангиас өнгөрсөн өдрүүдэд 3963 малчин өрхийг түлээ түлшээр хангаж, 5506 иргэнд эрүүл мэндийн тусламж үзүүлж, 1524 малчин өрхөд хоол хүнсээр тусалж, 57 260 өрхөд өвс тэжээл хүргэлээ. Өнөөдрийн байдлаар, Улсын Онцгой комисст 2.9 тэрбум төгрөгийн мөнгөн хандив цугласан байна. Мөн 773.1 сая төгрөгийн бараа материал ирсэн.

Олон улсын хүмүүнлэгийн тусламжийн байгууллагууд, олон улсын манай улсад үйл ажиллагаа явуулдаг хүмүүнлэгийн багуудаас нийтдээ 3.2 сая ам.долларын санхүүжилт босгосон. Эхний санхүүжилтийн тусламжийг 11 мянга гаруй өрхөд олгох юм. Өнөөдрийн байдлаар зудын гамшигт хорогдсон малын тоо 3.1 саяд хүрлээ” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *