Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.Чинбүрэн: Агуулахад хугацаа нь дууссан тариагаар хэрх өвчнийг эмчилж болох байсан DNN.mn

УИХ-ын гишүүн, Эмийн үнийн өсөлт, чанарыг хянан шалгах үүрэг бүхий түр хорооны дарга Ж.Чинбүрэнгээс дараах тодруулгыг авлаа.


-Түр хорооноос өнөөдөр (өчигдөр) Эмийн хяналтын лабораторид шалгалт хийсэн. Нөхцөл байдал ямар байна вэ?

-Эмийн үнийн өсөлт, чанарыг хянан шалгах түр хорооноос Монгол Улсад борлуулагдаж байгаа эмийн чанарыг шалгадаг нэгдсэн лабораторид өнөөдөр/өчигдөр/ ажиллалаа. Манай хянан шалгагч, шинжээч нар өмнө ажиллаж байсан юм. Харин нөхцөл байдалтай очоод танилцахад музей шиг л болчихсон байна. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр нэг сая гаруй ам.доллараар 2013 онд нарийн тоног төхөөрөмжүүд суурилуулсан. Гэвч үүнээс хойш тоног төхөөрөмжийн шинэчлэл огт хийгдээгүй 11 жил болсон байна. Дээрээс нь урсгал зардал, хүчин чадал, хүний нөөц хангалттай биш. Мөн хуучин Хабул гээд хүнсний аюулгүй байдлын лавлагаа лабораторийн бараг хажуу өрөөнд нь байгаа мэт нөхцөл байдал үүссэн байна. Дэлхий даяар өнөөдөр эм, эмнэлгийн хэрэгслийн хөгжил дэвшил их хурдацтай болсон. Гэтэл тэр бүрийг нь үзэж, шалгах боломж хязгаарлагдмал байна. Маш чухал шинжилгээ хийдэг гурван аппаратын хоёр нь ажиллагаагүй болсон. Эмийн чанарыг шалгадаг лаборатори маань ийм байхад яах юм бэ.

-Тэгэхээр одоо манай улсад худалдаалж байгаа эмийн чанарт итгэж болох юм уу?

-Яах вэ, одоо бол ажиллаж л байна. Бүр зогсчихоогүй. Ер нь нэг эс үйлдлээр Монгол Улсын эмийн чанарыг сул байлгах, чанаргүй байлгаж гадагшаа эмчлүүлэх урсгалыг дэмжих далд бодлого байдаг юм биш биз дээ гэсэн хардлага надад төрөөд байгаа юм. Засгийн газрын албан мэдээнээс харахад жилдээ ойролцоогоор 450 сая ам.доллараар монголчууд гадагшаа эмчилгээнд явж байна гэсэн байсан. Үүнийг зогсоох гээд эрүүл мэндийн салбарынхан чамгүй л хичээж байгаа. Эндээс эмийг чанаргүй байлгах сонирхол хэнд байгаа юм гэсэн асуулт гарч ирнэ. Энэ лабораторийн ажилтнуудын ярьж байгаагаар жилдээ 1.2 тэрбум төгрөгийн урсгал зардлын санал төсөвт өгдөг. Гэтэл 200 сая төгрөг болоод орж ирдэг гэж байсан. Уг газар чинь 27 мянган дээжид шинжилгээ хийдэг. Ингээд урвалж бодисууд нь хүрэхгүй. Ийм байдалтай бид эмийн чанар ярина гэдэг үнэхээр харамсалтай. Тиймээс бид нийтийн сонсгол дээр энэ сэдвийг тусгайлан авч үзэж хийнэ. Нотлох баримтууд гаргаж ярина.

-Сонсгол хэзээ болох вэ. Тов нь гарсан уу?

-Бид ирэх сарын сүүлийн долоо хоног гэж төлөвлөж байгаа. Гэхдээ бид чинь зах зээл дээр өргөн хэрэглэгддэг 10 гаруй эмийн чанарыг шалгаж байгаа учраас үүний хариуг хүлээж байна.

-Дотооддоо чанарыг нь шалгаж байгаа юу. Эсвэл гадагшаа явуулсан уу?

-Дотооддоо шалгаж байгаа. Гадагшаа явуулахаар өртөг нь маш өндөр гарч байна. Нийтдээ 40-90 мянган ам.доллар болно. Манай УИХ-ын Тамгын газарт ийм хэмжээний төсөв байхгүй. Хоёрдугаарт, цаг хугацаа их орно. Тийм болохоор ямар ч байсан эх орондоо байгаа чанарыг шалгах лабораторийн хэмжээнд шалгая гэж байгаа юм. Одоо байгаа хэмжээнд эмийн доторх орц найрлага бүрэн байна уу. Үйлчилгээтэй эмийн агууламж нь хүрэлцээтэй байна уу гэдгийг шалгах хэмжээнд хийнэ.

-Түр хороо өнгөрсөн долоо хоногт эм, эмнэлгийн хэрэгслийн агуулахаар явсан. Гэтэл ковидын үед хэрэглэж байсан асар үнэтэй эм, тарианы хугацаа нь дуусчихсан байсан гэх мэдээлэл гарсан?

-Бид эм, эмнэлгийн хэрэгслийн нэгдсэн агуулахаар очсон. Уг нь энэ их зөв зүйл барьсан юм. Цар тахлын үед бид чинь амны хаалт, халад ч үгүй байлаа шүү дээ. Монгол Улсад ямар ч нөөц байгаагүй. Харин нөөц агуулахтай болсон нь их сайн хэрэг. Харамсалтай нь тус агуулах маань ухаалаг систем алга. Агуулж байгаа бүтээгдэхүүний аль нь, хэзээ хугацаа нь дуусч байгааг мэдээлдэг тогтолцоог яагаад хийгээгүй юм бэ. Нийтдээ гурван сая орчим ам.доллараар барьсан том төсөл дотроо ухаалаг системийг суулгачихаж болоогүй юм уу. Бид үүнийг шалгаж байна. Асууна, тодруулна.

Дээрээс нь нотлох баримт цуглуулна. Хоёрдугаарт, цар тахлыг бид гарз хохирол багатай давсан нэг том давуу тал нь вакцин, хэрэгцээт эм, тарианы хүрэлцээ хангалттай байсан. Тэр дотроо Тоцилизумаб гэдэг чухал тариаг үйлдвэрээс нь их боломжийн үнээр авч чадсан. Мөн Моноклонал антибоди гэдэг тариа байна. Энэ бол уушгины хатгалгаа хүндэрч байгаа хүмүүст хийхэд дархлаа дарангуйлж, үрэвслийн явцыг сааруулаад хүний амийг аврах боломжтой. Нэлээн өртөг өндөртэй тарианы хугацаа 2023 оны есдүгээр сард дуусчихсан тэр агуулахад байна. Гэтэл Засгийн газар цар тахал дууслаа гэдгийг 2022 оны хоёрдугаар сарын 14-нд зарласан. Жил таван сарын хугацаанд үүнийг өөр өвчтэй хүмүүст яагаад хэрэглэсэнгүй вэ. Дэндүү харамсалтай.

-Тухайлбал, өөр ямар өвчинд хэрэглэж болох вэ?

-Үе мөч хавагнах, улайх, үрэвсдэг хэрх гэж өвчин байдаг. Үүнд маш чухал, өргөн хэрэглэдэг. Харамсалтай нь үнэтэй. Тэгээд өвчиндөө шаналж байгаа хүмүүс энэ тариаг гадаад руу захиж авчирдаг.

-Гэтэл агуулахад хугацаа нь дуусчихсан хэвтэж байдаг?

-Харин тийм. сая теле-визээр Эрүүл мэндийн сайдын зөвлөхийн ярьж байгааг би сонслоо. Арай л доромжилсон маягтай зүйл ярьж байна. Цар тахлын үед буу зэвсгээ бид хэчнээнийг авахаа тоолж мэдэхгүй. Тэгээд сум нь хүрэхгүй бол дутуу авлаа гэж загнана. Харин илүү авчихаар илүү авлаа гээд байх юм гэсэн утгатай зүйл хэлнэ лээ. Асуудал үүндээ биш. Илүү авч болно. Өөр өвчинд хэрэглэж болдог юм бол илүү гарсныгаа тэр өвчтэй хүмүүст нь өг л дөө. Тэр өвчнийг эмчилдэг эмнэлгүүдэд тараагаад өгөх хэрэгтэй. Энэ бол үнэхээр сэтгэл дутсан хэрэг. Арай л увайгүй байна. Эмч хүний хувьд надад үнэхээр харамсалтай байгаа.

Т.ХӨВСГӨЛ

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр бар өдөр DNN.mn

Аргын тооллын арванхоёрдугаар сарын 22, Сугар гариг. Билгийн тооллын 10, Шийдэм одтой, хөх бар өдөр. Өдрийн наран 08:39 цагт мандан, 17:02 цагт жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хараал, жатхыг буцаах, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бомбын үйл, бэрийн үйлд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Өвлийн туйл, хүйтний ес (12ц 55м) эхлэнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *