Categories
мэдээ цаг-үе

ЦУОШГ: Ховдын нутгаар салхи секундэд 34 метрийг давж ширүүснэ DNN.mn

Ус цаг уур орчны шинжилгээний газраас цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ танилцууллаа. Нийт нутгаар хүйтний эрч суларч буй ч өнөөдөр /2023.02.10/ Ховдын нутгаар салхи секундэд 24-28 метр, зарим үед секундэд 34 метрийг давж ширүүснэ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм

Энхийг сахиулагчдыг 10 хоног тусгаарлана

Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний 10 болон 11 дүгээр ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүний ээлж солих ажлыг амжилттай зохион байгуулж дуусаад байна.

Цэргийн багийн нэгдүгээр цуврааны бие бүрэлдэхүүн 2021 оны 10 дугаар сарын 20-нд, хоёр дахь цуврааны бүрэлдэхүүн 11 дүгээр сарын 8-нд, гурав дахь цуврааны бүрэлдэхүүн 11 дүгээр сарын 27-ны өдөр эх орондоо ирээд байсан юм.

Харин

Өнгөрсөн нэг жил хоёр сар гаруйн хугацаанд даян дэлхийн энх амгалангийн үйл хэрэгт хүчин зүтгэж, Нэгдсэн Үндэстний Байгууллагын болон Монгол эх орон, төр, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй гүйцэтгээд ирсэн тэднийг ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэг болон АУГ-ын Энхийг дэмжих ажиллагааны хэлтсийн албан тушаалтнууд угтаж баяр хүргэсэн юм.

Энэхүү энхийг дэмжих ажиллагаанд үүргээ нэр төртэй гүйцэтгээд ирсэн цэнхэр дуулгатан-энхийг сахиулагчдыг Монгол Улсын онцгой комиссын шийдвэрээр “Багабаян-Энхийн төлөө” цогцолборт нийт 10 хоногийн хугацаатайгаар тусгаарлана гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *