Categories
гадаад мэдээ

Хавьер Майли: Ардчилал аюулд орчихоод байна DNN.mn

Дэлхийн эдийн засгийн Давосын чуулганы индэр дээрээс Аргентины ерөнхийлөгч Хавьер Майли “Барууны элитүүд “социализмын атганд” орсон учир бид аюулд өртчихөөд байна. Ардчилал аюулд орчихоод байна” гэж мэдэгдсэн. Аргентины ерөнхийлөгч “Социализм бол эдийн засаг, нийгэм, соёлын хувьд бүтэлгүйтэж, олон тэрбум хүнийг үхэлд хүргэж, ядууруулсан үзэгдэл” гэж онцлон тэмдэглэсэн. Хавьер Майли барууны улсуудын эрх баригч хүрээнийхэн социалист үзэл баримтлалд хөтлөгдөн “эрх чөлөөний загвар”-аас татгалзсан тул аюул нүүрлээд байна гэж үзэж байгаа юм.

Тэрбээр Дэлхийн эдийн засгийн форумын хуралдааны үеэр “Өрнөдийг хамгаалах ёстой хүмүүс социализмын үзэл бодлын атгаасанд автсан…нь хамтралжих ажиллагааны туршилт болж тэд үүнийхээ төлөөсөнд эрх чөлөөний загвараас татгалзаад байгаа тул барууны орнуудад аюул нүүрлэчихээд байна” гээд “Аргентинчууд 1860 онд эрх чөлөөг хүлээн аваад 35 жилийн дотор дэлхийн хүчирхэг гүрэн болж чадсан бол хамтран нэгдэх, адилхан байх үзлийг хүлээн зөвшөөрснөөр манай иргэд ядуурч, өнөөдөрманай улс 140-р байрт ортлоо буурсан байгааг бид харж байна. Социализм бол эдийн засаг, нийгэм, соёлын хувьд дампуурч, олон тэрбум хүнийг үхэлд хүргэсэн ядууруулах үзэгдэл юм” гэж мэдэгдсэн. Мөн Майли хэлэхдээ, олон орны эрх баригч хүрээнийхэн “цуст” үр хөндөлт, дайны эсрэг феминизм, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тэгш эрхийг багтаасан мөрийн хөтөлбөрийг баримталж байна. Үүнийг “инээдэмтэй, байгалийн бус зүйл” гэж би үзэж байна. Нео-марксистууд барууны нийтлэг ойлголтыг хэрхэн ашиглаж, өөрсдийн үзлийг яаж хэрэгжүүлэхээ маш сайн мэддэг. Тэд үүнийгээ хэвлэл мэдээлэл, соёл урлаг, их дээд сургууль, тийм ээ, олон улсын байгууллагуудаар дамжуулан хийсэн” гэж нэмж хэлсэн. Тэрбээр “Илүү их засаглал, илүү зохицуулалт, илүү их социализм, илүү их ядуурал, хэт бага эрх чөлөөтэй болж амьжиргааны түвшин улам бүр дордохоос урьдчилан сэргийлэхийн тулд эдгээр санаануудтай шууд бас хатуу тэмцэхийг” дэлхий нийтэд уриалсан бөгөөд “Бүх улсад болсон коммунизм байгуулах оролдлого бүгд бүтэлгүйтсэн” гэж онцлон тэмдэглэсэн юм. Давосын форумын үеэр Аргентины удирдагч Хавьер Майлигийн хэлсэн үгийг Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро эрс шүүмжилж, “Аргентины ард түмэн Майлигийн Давост тоглосон дүр болон үзэл суртлаас ичих ёстой…Түүнийг либерал, либертари үзэлтэн гэдэг нь худлаа, тэр бол нацист” гэж хэлжээ.

Г.АМАРСАНАА

2 replies on “Хавьер Майли: Ардчилал аюулд орчихоод байна DNN.mn”

Г.Амарсанаа гэж хүнээ хална уу даа? Өдрийн сонин ийм худал мэдээ түгээх юм бол ер нь хүнээ халаад зогсохгүй өөрсдөө хаалгаа барина уу даа? Юуны учраас санаатайгаар уг илтгэлд бхгүй хэлээгүй үгийг хэлсэн болгож бичдэг билээ? Бүхэл бүтэн сонин хэвлэлээр худал мэдээлэл зориудаар тараавал ямар хуулийн зохицуулалттай бдг юм бэ ер нь? Ядаж улсын тэргүүн, ерөнхийлөгч хүний нэрийг зөв биччихгүй яасым бэ, Г.Амарсанаа?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *