Categories
мэдээ улс-төр

ХҮН намын бүлэг: Иргэдэд халтай, захиргаадалтын аргаар шийдвэрлэсэн зүйлээ татаж ав DNN.mn 

Нийслэлийн ИТХ дахь ХҮН-ын бүлгээс цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.


Үүнд:

Улаанбаатар хотод автомашины дугаар олгох дээд хэмжээг 730 мянгаар хязгаарлахыг болих

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтыг цуцлах

Нийтийн тээврийн автобусны маршрут огцом, ойлгомжгүй өөрчлөлт зэрэг захирамж, шийдвэрээ эргүүлэн татахыг шаардлаа.

Нийслэлийн авто тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалтын талаар ХҮН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга П.Ганзориг “Одоогийн байдлаар Улаанбаатар хотод олгогдсон тээврийн хэрэгслийн улсын дугаарын тоо 730 мянга байгаа. Үүнийг 730 мянгаар хязгаарлавал зохиомол эрэлт үүснэ, улсын дугаарын үнэ тэнгэрт гарна. Машинаасаа үнэтэй улсын дугаартай болох гэж байна.

Үүнийг дагаад авлига, төрийн байгууллагын хүнд суртал үүснэ. Улсын дугаарыг үнэд оруулснаар иргэдэд ашигтай биш. Төрийн албаныхан цэнхэр дугаартай явахыг хязгаарлалтад оруулахгүй. Иргэдэд халтай, захиргаадалтын аргаар шийдвэрлэсэн зүйлээ татаж ав” гэв.

One reply on “ХҮН намын бүлэг: Иргэдэд халтай, захиргаадалтын аргаар шийдвэрлэсэн зүйлээ татаж ав DNN.mn ”

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг 730 мянгаар хязгаарлавал зөвхөн дарга нар, баячууд машин унаж, жирийн иргэдийг машин унах эрхгүй болгож байгаа нь нэг ёсны дарангуйлал, дээрлэхэлт, захиргаадалт болно. авто тээврийн хэрэгслийн улсын дугаар мафийн сүлжээнд орж, хэдхэн хүн баяжих арга хэрэгсэл болно.!!!!!! Энэ тэнэглэлээ нэн яаралтай зогсоох ёстой. Иргэд машин унах эрхтэй!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *